ОХУ гурав дахь шөнөө Украины нийслэл Киев хотыг байгаа болгоод байна. Киев хотод дэлбэрэлтүүд сонсогдож, хэд хэдэн барилга шатсан байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн 20 гаруй нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд унасан хог хаягдлаас болж гал гарсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Наад зах нь нэг хүн амиа алдсан байна.
Украины Агаарын цэргийн хүчин өмнөх хоёр шөнө дайралт хийсэн бүх пуужин, нисгэгчгүй онгоцыг устгаж чадсан гэж BBC агентлаг мэдээлсэн. Түүнчлэн нисэх хүчний бааз руу халдсаны улмаас даваа гарагт баруун Хмельницкий мужийн эрх баригчид цэргийн байрлалд таван онгоц гэмтсэн гэж мэдэгдэв. Тэнд байгаа хөөрөх зурвасыг одоо засаж байгаа гэнэ.
Л.Сайнаа