2008 онд Сербиэс салж, тусгаар тогтнолоо зарласан Косово улсад эмх замбараагүй байдал үүсээд буй. Тодруулбал, Серби, Албани үндэстэн холилдон байдаг тус улсад хотын даргын сонгууль болж, улмаар Албани үнтэстэн хотын даргаар сонгогдсонд Себри үндэстэнгүүд ихэд бухимдсан хэрэг юм.
Серби жагсагчид хотын төв байр луу дайралт хийсэн бөгөөд НАТО-гийн цэргүүд хориглон тэмцэж байгаа гэнэ. Цэргүүд тэдний эсрэг даралтат ус, нулимс асгаруулагч утаа зэргийг ашиглажээ. НАТО-гийн цэргүүд өөр хоёр хотын төвийг хамгаалалтдаа аюаад байгаа тухай BBC агентлаг мэдээлэв. Косовогийн Сербүүд орон нутгийн сонгуулийг бойкотлож, дөрөв хүрэхгүй хувийн ирцтэйгээр Албани үндэстний зөвлөлийг хяналтандаа авах боломжийг олгосон гэж хэлж болно.
ЕХ болон АНУ-ын аль аль нь Косовогийн эрх баригчдыг хойд Косовогийн цаг үеийн байдлыг тогтворгүй болгож байна гэж шүүмжилж, тэнд үндэстэн, ястны хурцадмал байдлыг өдөөж болзошгүй аливаа үйлдлээс сэрэмжлүүлж байгаа юм.
Сербүүд болон голдуу Албани оршин суугчидтай олон жилийн харилцаа хурцадсан Косово 2008 оны хоёрдугаар сард Сербээс тусгаар тогтнолоо зарласан байдаг. Үүнийг АНУ болон Европын холбооны томоохон орнууд хүлээн зөвшөөрсөн боловч хүчирхэг холбоотон ОХУ-ын дэмжлэгтэй Серби Косово дахь ихэнх Серби үндэстний адил үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байгаа юм.
Угсаатны Албаничууд Косовогийн нийт хүн амын 90 гаруй хувийг бүрдүүлдэг бол хойд бүсийн хүн амын дийлэнх хувийг Сербүүд эзэлдэг. Өнгөрсөн даваа гарагт болсон мөргөлдөөний үеэр шархадсан хүмүүсийн дунд Итали, Унгарын энхийг сахиулагчид байгаа бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэж НАТО мэдэгдэв. Халдлагатай холбоотой таван хүнийг баривчилсан байна.
Л.Сайнаа