Румын улсад бүтээгдсэн 357.48 фут урт, 241.08 фут өргөнтэй хувцас нь дэлхийн хамгийн том подволк болохыг албан ёсоор баталгаажуулж, Гиннесийн амжилтын номонд бүртгэсэн хачирхалтай үйл явдал болжээ.
"Ассоциатиа 11even", "Kaufland Romania", "Federatia Romana" зэрэг компаниуд хамтран Румын улсын оршин суугчдыг хог хаягдал дахин боловсруулах хөтөлбөрт оролцохыг уриалах зорилгоор дахин боловсруулах материалаар асар том футболк урласан нь энэ юм.
Энэхүү гоёмсог хувцсыг дахин боловсруулсан 500 мянга гаруй хаягдсан хувцсаар урласан бөгөөд нэг сарын хугацаанд оёдолчдын баг оёжээ. Зохион байгуулагчдын хэлснээр 120 гаруй сайн дурынхан баг болж, Бухарест дахь Аркул де Триумф үндэсний регбигийн цэнгэлдэх хүрээлэнд цамцыг дэлгэн тавих ажилд бүтэн өдрийг зарцуулсан гэнэ.
Одоо тэд энэ подволкоор 12 мянга орчим энгийн хэмжээтэй цамц урлаж, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тараана.