Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор "Монгол хүүхдүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болно.
Үүнтэй холбогдуулан дараах таван чиглэлд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цаг хүртэл зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал:
- Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
- Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
- Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
- "Галлериа" худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж)
Энэ өдөр хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор найман байршилд хүүхэд хамгааллын баг ажиллах юм байна.
Ингэхдээ эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараах аж. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.