Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өчигдөр өндөрлөж, монгол сүмоч, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дахь түрүүгээ авлаа. Мөн Кирибаяма Б.Лхагвасүрэн озеки цолны болзол хангаж, Монголын бөхчүүд бахдам амжилтаар зуны башёг дуусгасан юм. Тэгвэл Нацү башёгийн сүүлчийн өдрийн барилдааныг реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өвөө, эмээгийн хамтаар үзэж сонирхсон байна. Түүний өвөө, эмээ нь сүмогийн үнэнч дэмжигч бөгөөд хүслийг нь гүйцэлдүүлсэн нь энэ байжээ. Тэд Нацү башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн ялалтын баярыг хуваалцаж, шинэхэн озеки Кирибаяма Б.Лхагвасүрэнтэй зураг татуулжээ.