Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулж , сөрөг хүчний удирдагч Кемал Киличдароглуг ням гаригт болсон хоёр дахь шатны санал хураалтаар ялж, засгийн эрхээ гурав дахь удаагаа барихаар болов.
Саналын 99,43%-ийг тоолж дууссаны дараа Туркийн Сонгуулийн дээд зөвлөлөөс ням гарагт зарласан албан ёсны урьдчилсан дүнгээр Эрдоган 52,14 хувийн санал авч, ялалт байгуулсан байна. Харин Киличдароглу 47,86 хувийн санал авч, ам мөлтөс ялагдлаа.
Анкара дахь ерөнхийлөгчийн ордны гадаа олон мянган дэмжигчиддээ хандан Эрдоган "Сонгуулийн үеийн бүх маргаан, зөрчилдөөнийг хойш тавьж, үндэсний зорилго, мөрөөдлийнхөө төлөө дахин нэгдэх цаг нь болсон. Мэдээж цорын ганц ялагч нь биш Турк юм. Ардчилал үргэлж явлах болно" гэж хэлжээ.
Харин сөрөг хүчний төлөөлөл Киличдароглу нийслэл Анкара дахь намынхаа төв байранд үг хэлэхдээ "жинхэнэ ардчилал" тогтох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)