Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан залуу алба хаагчдыг мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллыг зохион байгууллаа.