Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн гэргий М.Баттуул өчигдөр “Алдарт эх”-ийн одонг энгэртээ гялалзуулав. Аваргын гэргий М.Баттуул нь Японы Иватэгийн их сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хосууд 2011 онд хуримласан юм. Хосууд дөрвөн хүүхэдтэй. Ууган охин нь 10 настай бөгөөд тэд хоёр охин, хоёр хүүтэй юм.