"The Best", "What's Love Got With It" зэрэг хит дуунуудаараа супер од болсон дуучин Тина Тернер удаан хугацааны өвчний дараа 83 насандаа хорвоог орхилоо. "Рок-н" роллын хатан хаан гэгддэг тэрбээр тайзны эрч хүч хийгээд хүчирхэг хоолойгоороо алдаршсан нэгэн байв.
Түүнтэй 30 жил ажилласан менежер Рожер Дэвис нэгэнтээ түүнийг "байгалийн хүч" гэж нэрлээд, түүнтэй найз байх нь "нэр төрийн хэрэг" хэмээж байлаа. Тина Тернер есөн удаагийн Грэммийн шагнал хүртсэний зургааг нь 1980 онд, нэг дор авч байжээ. Тэрбээр 1988 онд Рио де Жаниеро хотноо 180 мянган үзэгчийн өмнө амьд тоглолт хийсэн нь бүх цаг үеийн, хамгийн том хэмжээний тоглолт хийсэн эмэгтэй уран бүтээлч гэсэн тодотголыг Тинад авчирсан юм.
Тэрбээр карьерынхаа эхлэлийг анхны нөхөр, Айк Тернерийн хамт тавьсан ч 10 гаруй жил гэр бүлийн хүчирхийлэл, хүнд хэцүү амьдралыг туулсны эцэст тэр Айкаас салж, бие даасан уран бүтээлч болох замналыг 30 гаруй насандаа сонгосон нь түүнийг өдий зэрэгтэй амжилтад хүргэсэн гэдэг.
Л.Сайнаа