ЗХУ, Москвагийн "Спартак" клубийн домогт хөлбөмбөгч Федор Черенковын тухай кино бүтээгдэж байна. Тухайн бүтээлийг ОУХ-ын нөлөө бүхий бизнесмен, “ТрансКонтейнер” компанийн тэргүүн Сергей Шишкарёв ивээн тэтгэж байгаа суратай. Киноны нэрийг бүтээгчид удаан ярилцсаны эцэст “Федя” хэмээн тогтжээ. Федор Черенков нь ард түмнийхээ дунд энэ л нэрээр алдаршсан билээ.
Түүний хамтран зүтгэгч асан Ринат Дасаев энэ талаар “Черенков кинотой байх гавьяатай хүн. Тэр сэтгэлийн маш их тэнхээтэй хүн байлаа. Хүнд өвчнийг даван туулаад КХУ-ын оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч байлаа. Тэр бол жинхэнэ липер, багийн ахлагч” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Гурван удаагийн ЗХУ-ын аварга, нэг удаагийн ОХУ-ын аварга тэрбээр 2014 онд 55 настайдаа энэ хорвоог орхисон юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)