Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Түүний сонгуулийн ажлын гараа лхагва гарагт буюу өнөөдөр "Twitter"-ийн гүйцэтгэх захирал Элон Масктай онлайнаар ярилцлага хийснээр эхлэх гэнэ. Маск орон нутгийн цагаар 18:00 (GMT 22:00) -д ДеСантистай "Twitter Spaces"-ийн яриа өрнүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн "DeSantis" кампанит ажлын албан ёсны нээлтийн видеог мөн орой цацах төлөвтэй байна.
Өдгөө 44 настай ДеСантисыг Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаагийн хувьд Ардчилсан намаас нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Дональд Трампын гол өрсөлдөгч гэж үзэж байна. Гэвч үндэсний урьдчилсан санал асуулгад Доналд Трамп 30 оноогоор илүү өнгөлж явааг санах хэрэгтэй.
Twitter Spaces нь хэрэглэгчдийн нэгдэж, холбогдох боломжийг нээж, "Clubhouse"-ын адилаар шууд аудио яриаг зохион байгуулах боломжийг олгодог платформ юм. Өнөөдөр болох арга хэмжээг Тесла компанийг үндэслэгчийн ойрын холбоотон, ДеСантисыг дэмжигч, технологийн бизнес эрхлэгч Дэвид Сакс удирдан явуулах сурагтай. Түүнчлэн уг арга хэмжээний тухай Элон Маск өөрийн 140 сая гаруй дагагчиддаа жиргэсээр байгаа гэнэ.
Л.Сайнаа