АНУ-ын Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис Бүгд найрамдах намаас 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо мэдэгдэв.
Тэрбээр 2020 оны Флорида мужийн амбан захирагчийн суудалд улиран сонгогдож, мужийг консерватив тэргүүлэх чиглэлийн туршилтын талбар болгон хувиргасан нь 2024 оны анхан шатны уралдаанд орох урьдчилж төлөвлөсөн ажил мэт санагдсан тухай шинжээчид хэлж байгаа.
Түүний сонгуулийн компанит ажил удахгүй эхлэх төлөвтэй байгаа тухай CNN агентлаг мэдээлсэн. Тэгвэл түүний өрсөлдөгч Доналд Трампаас ялгарах чухал хэдэн мөрийн хөтөлбөр бий. Үүнд, үр хөндөлт, галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тууштай тэмцэх зэрэг чухал заалтууд бий.
Л.Сайнаа