ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Белгород хот даваа гарагийн шөнө нисгэгчгүй онгоцнуудын халдлагад өртсөн гэж тус мужийн захирагч мэдэгдсэн. Хилийн бүс нутаг Украины армитай нэгдэж, Путиныг эсэргүүцсэн оросууд дайрснаас хойш олон асуудлууд ОХУ-ын талд үүсээд буй.
Тодруулбал, даваа гарагийн орой болон мягмар гарагийн эхээр хилийн Белгород хотын захирагч Вячеслав Гладков Телеграм дахь цуврал нийтлэлдээ Украиныг дэмжигч Оросын сайн дурынхан өмнө нь халдлага үйлдсэн Грайворон хотод хоёр байшинг нисгэгчгүй онгоцоор цохисон гэж мэдэгджээ.
Гэвч энэ удаагийн нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагад буруутан олдохгүй байна. Учир нь хотын захирагч уг халдлагууд өөр өөр эзэнтэй байж бозлошгүй гэж ам алдсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (14)