Азийн шилдэг тогооч нарын дунд зохион байгуулагддаг “Thailand Ultimate Chef Challenge” тэмцээн энэ оны 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд болж буй. Уламжлал болгон ес дэх удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээний "Эх газар"-ын шүүгчээр Монголын тогооч нарын холбооны дэд тэргүүн Р.Батбаатар ажиллаж байна.
Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй энэ тэмцээнд манай улсаас нэг шүүгч, нэг орчуулагч, хоёр дэмжигч, 10 мэргэжлийн тогооч эх орноо төлөөлөн оролцож байна. Хоолны соёл, тогооч нарын ур чадварыг харуулдаг олон улсын A зэрэглэлийн тус тэмцээнд мэргэжлийн болон өсөх ирээдүйтэй 700 гаруй тогооч авьяас чадвараа сорихоор болжээ.