Оросын баруун өмнөд хэсгийн Белгород мужид болсон халдлагын хариуцлагыг Украины армитай нийлсэн Путиныг эсэргүүцдэг хэсэг оросууд хүлээлээ. Халдлагын улмаас хилийн ойролцоо наад зах нь найман хүн шархадсан гэж Оросын мужийн захирагч мэдэгдэв. Түүнчлэн Украины албаны хүн тус бүлэглэлийг ОХУ-ын иргэдээс бүрдсэн, бие даан ажилладаг гэдгийг хэлжээ.
Энэ хооронд Оросын хөлсний цэргийн Вагнер компанийн удирдагч зүүн зүгийн Бахмут хотод өөрийн хүмүүс хотыг эзэлсэн гэж мэдэгдсэнийг Украин үгүйсгэж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)