*****************************************************************************************
Дэд бүтцээрээ алдартай газар ч гэсэн энэ төсөл толгой эргүүлж байгаа. Энэ бол 15 миль буюу 24 км-ийн урттай, найман эгнээ өргөн, хиймэл арлууд, далайн доогуурх хонгил бүхий Хятадын 6.7 тэрбум ам долларын өртөгтэй Шенжен-Жуншань гүүр билээ.
Саяхан тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төсөл шуугиан дэгдээсэн юм. Тодруулбал, гүүрний ажилчид саяхан нэг өдрийн дотор 243,200 хавтгай дөрвөлжин фут (22,600 хавтгай дөрвөлжин метр) асфальт буюу 50 гаруй сагсан бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээний асфальт хучиж дэлхийн дээд амжилтыг тогтоосон гэнэ.
Хачирхалтай сонсогдож байгаа ч энэ бол дэлхийн хамгийн урт далайн гүүр биш юм. Дэлхийн хамгийн урт далайн гүүрээр 34 миль буюу 54 км урт Хонг Конг-Жухай-Макао чиглэлийн гүүрийг нэрлэж болно. Дээрх гүүрнээс ердөө 35 орчим км-ийн зайд байрладгаараа онцлог.
Зарим ажиглагчдын үзэж байгаагаар эдгээр аварга гүүрийг ийм ойрхон барьж байгаа нь Хятад улс дэлхийн тавцанд өсөн нэмэгдэж буй амбиц, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийн аль алиных нь гэрч болоод байна.
Уг гүүрийн ажил найман жилийн өмснө эхэлсэн бөгөөд дуусахад тун ойрхон байгаа. Энэ тус улсын засгийн газрын урт хугацаа хөгжлийн бодлогын нэг хэсэг бөгөөд хот суурин газруудыг Сан Франциско, Нью-Йорк эсвэл Токиотой өрсөлдөхүйц эдийн засаг, технологийн төв болгон хувиргахад чиглэж байна.
Л.Сайнаа