76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд сонгогдоод буй найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болох сон”, “If Only I Could Hibernate” уран сайхны кино “Salle Debussy” театрт албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ нь “Амигдала фильмс”, “Urban sales” компанийн хамтын бүтээл юм. Монгол Улс анх удаа бүрэн хэмжээний киногоор тус хэсэгт шалгарсан тохиолдол болж буйгаараа онцлогтой.