Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан боллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг олон улсын 260 гаруй дуучин финалд өрсөлдөж, Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү хүртжээ.