****************************************************************************************
Ням гарагийн орой Филиппинийн нийслэл Манила хотын түүхэн төв шуудангийн газарт томоохон гал гарч, гал сөнөөгчид шөнөжин долоон цаг гаруй тулалдсаны эцэст галыг бүрэн хяналтандаа авч чадсан байна. Тодруулбал, гал орон нутгийн цагаар 23:45 цагийн орчимд эхэлж, даваа гарагийн өглөөний 06:00 цагийн өмнөхөн галын аюул хамгийн дээд хэмжээнд хүрсэн гэж тус улсын Гал түймрээс хамгаалах товчоо мэдээлэв. Галыг өглөөний 07:00 цагийн орчимд бүрэн унтраасан, дээвэр болон барилгын дээд давхрууд бүхэлдээ шатсан гэнэ.
Үйл ядлын зураг, дүрс бичлэгт гоёмсог багана, зузаан гоёмсог ханатай алдарт неоклассик барилгын цонхноос гал дөл, өтгөн утаа гарч байгааг харуулжээ. Энэхүү барилга нь нийслэлийг дайран өнгөрдөг Пасиг голын дагуух аялал жуулчлалын бусад дурсгалт газруудын ойролцоо эртний Манила хотын түүхэн бүсэд байрладаг.
Шуудангийн салбарыг анх 1926 онд Филиппиний архитектор Хуан М.Ареллано, Томас Мапуа нар бүтээжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ихээр эвдэрсэн боловч 1946 онд сэргээн босгосонд анхны барилга байгууламжийн ихэнх хэсэг нь хадгалагдан үлдсэн онцлогтой.
Л.Сайнаа