БАРИМТ 1
Тэрбээр 1977 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү юм.
БАРИМТ 2
Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультетыг төгсжээ.
БАРИМТ 3
Мөн 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургуулийг төгссөн.
БАРИМТ 4
Сургуулиа төгсөөд Францын Санхүүгийн хяналтын алба, "Rothschild & Cie" банкинд ажиллаж байсан.
БАРИМТ 5
Улмаар 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллан, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажиллажээ.
БАРИМТ 6
Тэрбээр 2014 оны долоодугаар сарын 15-нд огцорч, мөн оны 8 дугаар сарын 26-нд Эдийн засгийн сайдаар томилогдсон.
БАРИМТ 7
2016 онд төвийн үзэлтэй "En marche" /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ.
БАРИМТ 8
Ийнхүү Францын иргэдийн дэмжлэгийг олсноор 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
БАРИМТ 9
2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эмманюэл Макрон Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсож Бүгд Найрамдах Франц Улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болов.
БАРИМТ 10
Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Францын "Le Figaro" сонин Эмманюэл Макроныг сонгуулийн амлалтыг зөрчсөн гэж буруутгаж байв.
БАРИМТ 11
Болзошгүй террорист халдлагаас Францын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Макрон тусгай албаны удирдлагад өөрчлөлт оруулж эхэлжээ. Тэрээр "Терроризмтой тэмцэх үндэсний төв"-ийг байгуусан байна.
БАРИМТ 12
Макроны сонгуулийн хөтөлбөр зүүний үзэлтэй байсан ба эрх зүйн талаар (хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, төрийн албан хаагчдын тэтгэврийн тэтгэмжийг халах, хамгийн чинээлэг иргэдийн татварыг бууруулах, төрийн албанд 120 мянган ажлын байрыг цуцлах, төсвийн алдагдлыг тогтмол бууруулах Европын холбооны шаардлага) гэх мэт.
БАРИМТ 13
Хөтөлбөрт Батлан хамгаалах бодлогын талаар чухал заалтуудын нэг бол 18-21 насны иргэдийн цэргийн албан хаах хугацааг 1-2 сар болгож бүх нийтийн цэрэг татлагад эргэн орох явдал байв.
БАРИМТ 14
Улмаар 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар Ерөнхийлөгч асан Жак Ширакийн хоёр дахь удаагаа сонгогдсон амжилтыг давтсан юм.
БАРИМТ 15
Мөн тэрбээр сургуульд байх үед өөрт нь багшилж байсан багш Брижит Троннё-той гэр бүл болсон.
БАРИМТ 16
Эхнэр нь түүнээс 24 насаар эгч ажээ.
БАРИМТ 17
Тэрбээр Франц улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч.
БАРИМТ 18
Макрон 2018 онд Форбс сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтсан. Тэрбээр 12-р байр эзэлсэн бол түүний өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олланд 2016 онд уг чансааны 23-р байрыг эзэлж байсан юм.
БАРИМТ 19
2023 оны 5-р сарын 21-22-нд Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол улсад төрийн айлчлал хийв.
БАРИМТ 20
Энэ айлчлал нь Францын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн анхны айлчлал гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой болсон юм.
БАРИМТ 21
Хэлэлцээрийн үр дүнд Францтай хамтран Үндэсний сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болов.
БАРИМТ 22
Мөн Францын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэхээр болов.
БАРИМТ 23
Айлчлалын. үеэр Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг аравдугаар сард Франц Улсад айлчлахыг урив.
БАРИМТ 24
Францын Ерөнхийлөгчийн түүхэн гэж хэлж болох анхны энэ айлчлал хоёр орны харилцааны нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
Сэтгэгдэл (1)