Каннын олон улсын кино наадмын хүрээнд манай улс анх удаа “Монгол өдөрлөг”-ийг зохион байгуулжээ. Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зураг авалт хийхэд тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий байршлуудыг танилцуулжээ. Монгол орны соёл уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудаас толилуулснаас гадна гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Байгалийн хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэн”-г дэлгэсэн байна. Мөн залуу найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” уран бүтээл энэ удаагийн Каннын олон улсын кино наадмын үеэр буюу тавдугаар сарын 21-ний өдөр “Debussy” театрт гаргасан юм.