Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам ЮНЕСКО-ын дэргэдэх, дээд зэрэглэлийн "International Monodrama Festival-Bitola" наадмын Гранд прикс шагнал хүртлээ.
Энэхүү “One man show” Олон Улсын нэг хүний жүжгийн уралдаанд "Би хэн бэ" моно жүжгээр оролцсон юм. Тус наадам нь энэ жил 24 дэх удаагаа болж буй. Жүжгийн зохиолч, найруулагчаар Ц.Баясгалан, зураач, найруулагч Т.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нар ажиллажээ.