Ой тогтоолтын Улсын гурван удаагийн аварга, 2022 оны Дэлхийн аварга, ОУИМ, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин Тамирын Тэнүүн ОХУ-ын Россия-1 телевизийн "Удивительные люди" буюу "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож тархины гайхамшгийг харууллаа.
Т.Тэнүүн нь өнгөрсөн оны дэлхийн аваргын тэмцээнээр ой тогтоолтын хоёр төрөлд Геннисийн амжилт тогтоосон билээ.
Тамирчид маань Америк, Герман, Итали, Хятад, Орос, Бельги гэх мэт улс орнуудын телевизийн нэвтрүүлгүүдэд амжилттай оролцож эх орноо сурталчлах соёлын ажлаа амжилттай гүйцэтгэсээр байна хэмээн Монголын Оюун Ухааны Академийн тэргүүн Х.Хатанбаатар мэдээллээ.