Бид "Их 7"-ын уулзалтаас ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсож болно.
Долоогийн бүлгийн удирдагчид мэдэгдэл хийхдээ "Оросыг технологи, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, дайны машиныг өлсгөнө" гэж хэлсэн байдаг. Энэхүү арга хэмжээ нь дайны талбарт Орост чухал ач холбогдолтой зүйлсийг экспортлохыг хязгаарлахад чиглэгдэх юм.
Хориг арга хэмжээнд Москвагийн фронт руу зэвсэг, техник зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдаж буй улсууд ч орох магадлалтай ажээ. Долоогийн бүлэг Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар тохиролцохын сацуу Украинд санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломат дэмжлэг үзүүлэх амлалтаа дахин сэргээсэн юм. Бид дараа дараагийн нэмэлт мэдээллүүдийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)