*************************************************************************************************************************************************************
Японы Хирошима хотноо "Их 7"-ын удирдагчид жил тутмын уулзалтаа хийж байгаа билээ. Тэгвэл уг уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх ням гарагт оролцоно гэж Украины албаны хүн мэдэгдэв. Тодруулбал, "Манай ерөнхийлөгчийн бие махбодийн оролцоо нь бидний эрх ашгийг хамгаалахад туйлын чухал" гэж Алексей Данилов хэлжээ.
Тэрбээр мөн баасан гарагт болох уулзалтад ирж магадгүй гэх таамаг бий. Зеленский Японд очихоосоо өмнө Саудын Арабт болох Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэсэн мэдээлэл буй. АНУ ОХУ-ын эсрэг хоригоо нэмэгдүүлж, Их Британи Оросын очир алмаазыг хориглож байгаа тул Украины байр суурь хэлэлцэх ёстой асуудлын жагсаалтын эхэнд байгаа нь ойлгомжтой.
Мөн тэд уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, цөмийн зэвсгээс ангижрах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Гэвч эдгээр асуудлууд нэн тэргүүнийх биш. "Их 7"-д АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон багтдаг ч энэ жил өөр найман улс уригдсаны нэг нь Украин билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)