**************************************************************************************************************************************************************
АНУ-ын Лос-Анжелес дахь тайчих клубийн бүжигчид удирдлагатайгаа удаан хугацааны турш тэмцсэний эцэст АНУ-д ажилладаг цорын ганц эвлэлийг байгуулах ажлынхаа үр дүнг үзэв. Тодруулбал, Хойд Холливудын "Star Garden Topless Dive Bar"-ын бүжигчид пүрэв гарагт санал хураалт явуулсан нь дийлэнх болжээ. Клубийн эзэд тэдний саналыг 15 сарын турш эсэргүүцэж, улмаар бууж өгснөөр бүжигчдийн хүчин чармайлт амжилтад хүрсэн гэж хэлж болно. Тэд илүү цалин, тэтгэмж, эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа юм.
Пүрэв гарагт Хөдөлмөрийн харилцааны үндэсний зөвлөл (NLRB) саналын хуудсыг тоолох үеэр 17 бүжигчин бүгд энэ арга хэмжээг дэмжсэн байна. Энэ шийдвэр нь сэтгэл хөдөлгөм байсан гэж ВВС-ийн АНУ-ын түнш CBS News мэдээлэв. "NLRB сая бидний саналыг тоолж, албан ёсны баталгаа гаргаж өглөө. Бид нэгдэж чадлаа. Бид үүнийг хийж чадлаа шүү дээ" гэж бүжигчид твиттер хуудсандаа бичжээ.
Хэдийгээр эвлэл одоогоор АНУ-д эвлэлдэн нэгдсэн цорын ганц тайчигчдын клуб гэж үзэж байгаа ч тэд анхных биш гэдгийг NLRB мэдээлэв. Өмнө нь 1997 онд Сан Франциско дахь "Lusty Lady"-ийн ажилчид Экзотик бүжигчдийн холбоог байгуулсан боловч 2013 онд хаагдсан байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)