Японы Осака хотод олон улсын цөөхүүл хөгжимчдийн гранпри тэмцээнд 30 орны 84 хамтлаг гурван шат өрсөлдлөө. Энэ уралдааны сүүлчийн шатанд Монгол, Америк, Франц, Герман, Австри, Англи, Швейцарь, Япон, ОХУ, Молдав, Нидерландын 12 хамтлаг өрсөлдөхөд Монголын “Тэнгэр аялгуу” хамтлаг тэргүүн байр эзэлж, “Menuhin Gold Prize”’ The “Folkloric Music Special Award”, “Online audience Award” шагналуудыг гарджээ. Тэргүүн байр эзэлсэн “Тэнгэр аялгуу” хамтлаг 2025 онд япон улсад "Menuhin Gold Prize tour" аялан тоглолт хийх эрх гардан авсан байна.
Сэтгэгдэл (1)