Дэлхийн хамгийн алдартай тоглоомын франчайз болох "Grand Theft Auto" ээлжит зургадугаар цувралаа гаргах магадлал ирэх жилийн дундуур гэх таамаг байна. Тодруулбал, эзэмшигч "Take-Two" компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд тэд 2024 ны дөрөвдүгээр сараас шинэчлэгдсэн, олны төсөөллийг эвдсэн ажлуудаа дэлгэх сурагтай.
Саяхан Тикток аккаунтаараа олны танил хүмүүсийн нас барах өдар болон шинэ технологиудын нээлтээ хийх хугацааг олон нийтэд дэлгэдэг хэрэглэгч 2024 оны дөрөвдүгээр уг франчайзын зургадугаар цуврал гарна гэж зөгнөсөн билээ. Магадгүй судалгаатай зүйл дээр л таамаг дэвшүүлдэг болов уу гэж анзаарсан.
Түүнчлэн хөгжүүлэгч "Rockstar"-ын зүгээс ирэх онд 8 тэрбум ам долларын ашиг олох зорилго тавьсан тухай хэвлэлүүд мэдээлэв. магадгүй энэ нь "Grand Theft Auto - 6"-аас олох орлого байж болох юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)