**************************************************************************************************************************************************************
БНХАУ-д нэгэн комедианыг хошигнолдоо тус улсын армийг гутаасан гэх үндэслэлээр ялалж, түүнд хоёр сая гаруй долларын торгууль ноогдуулжээ. Энэхүү өртөг өндөртэй шийтгэл нь хошин шогийн жүжигчид тухайн улсад улам бүр хязгаарлагдмал, хатуу цензуртай нийгмийн орчинд орох ёстойг харуулсан үйл явдал болсноос гадна хошин урлагийн салбарынхан тодорхой шугамаас давж болохгүй гэх харгис сануулга боллоо гэж олон нийт шүүмжилж байна.
Тодруулбал, Хаус хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Ли Хаоши энэ долоо хоногт Бээжингийн "Зууны театр"-т хийсэн шоуныхаа үеэр Ардын чөлөөлөх армитай холбоотой үг хэлснийхээ дараа эрх баригчдын анхаарлыг татсан ажээ.
Ли бүх тоглолтоо цуцалсны зэрэгцээ түүнийг төлөөлдөг энтертайнмэнт "Шанхайн Сяогуо" агентлаг олон нийтийн хэрэгслээр уучлал хүсжээ. Түүнчлэн Ли 136,000 дагагчтай Хятадын нийгмийн сүлжээний Weibo платформ дээр аль хэдийн уучлалт гуйгаад амжсан. Тэрбээр даваа гарагт "Би бүх хариуцлагаа үүрч, бүх тоглолтоо цуцалж, өөртөө гүн гүнзгий тунгаан бодох цаг хугацааг олох болно" гэж бичжээ.
Л.Сайнаа