**************************************************************************************************************************************************************
Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар мягмар гарагийн орой Нью Йорк хотод папарацчидтай орооцолджээ. Тэд машинаар яг л кинон дээр гардаг шиг хөөцөлдсөн гэж тэдний хэвлэлийн төлөөлөгч онцлов. Гэвч энэ нөхцөл байдал цаашид үргэлжлэвэл тэднийг аюулд хүргэж болзошгүй тухай сэтгэл зовнин өгүүлжээ.
Тодруулбал, тэдэнтэй хамт Меганы ээж Дориа Рагланд хамт байсан. Тэд Зигфельд бүжгийн танхимд болсон "Women of Vision Awards" шагнал гардуулах ёслолыг орхисны дараа гэрэл зурагчид дагаж мөрдсөн гэнэ. Хосууд энэ үйл явдалд цочирдсон ч эцэст нь хэн ч гэмтээгүй аж.
Хосууд хувийн хамгаалалтын алба хөлсөлж, аюулгүй байдлаа даатгадаг. Тухайн үед тэднийг дагалдан явсан хоёр ажилтан "Папарацчидын энэ үйлдэл маш буруу. Тэд үхэж, ямар нэгэн байдлаар гэмтэж болох байсан" гэж хэвлэлд ярьжээ. Тэд хосуудын буудаллаж буй газрыг мэдэхийг хүссэн, тэдний тэмцэл хурц байсан гэнэ. Улмаар хамгаалалтын ажилтнууд муур, хулгана шиг хөөцөлдөөнөөс салсан даруй хосуудыг цагдаагийн газар луу таксигаар хүргэсэн байна.
Л.Сайнаа