Японы Осака хотод зохиогдсон олон улсын цөөхүүл хөгжимчдийн уралдаанд дэлхийн 30 гаруй орны 89 хамтлаг оролцсноос Монголын үндэсний язгуур урлагийн "Тэнгэр аялгуу" хамтлаг гранпри шагнал хүртжээ. Сүүлийн гурван шатны шалгаруултад АНУ, Франц, Герман, Австри, Англи, Швейцарь, Япон, ОХУ, Молдав, Нидерланд зэрэг орны шилдэг 12 хамтлагтай өрсөлдсөн байна. Мөн уралдааны “Menuhin Gold Prize”, "The “Folkloric Music Special Award”, “Online audience Award” шагналуудыг хүртэж, 2025 онд Япон улсад аялан тоглох эрхийн эзэн болсон байна.