Засгийн газрын журмын дагуу Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд амжилттай оролцсон циркчдийг 34 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Тодруулбал, “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд гуравдугаар байр эзэлж, "Хүрэл цом"-ын эзэн болсон циркийн жүжигчин Т.Учрал, А.Амартүвшин, Г.Анхбат, Н.Баянбилэг, Б.Дөлгөөн, Н.Эрдэнэ, Б.Мөнхсайхан, Ө.Сэлэнгэ нарт нийт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм.