"ТООНОТ 21х21" төслөө өнгөрсөн жил хэрэгжүүлж, Монгол орноо тойрон 21 аймагт тоглолтоо хийсэн "ТООНОТ" рекордсын таван жилийн ой энэ жил тохиож байна. Он гарснаас хойш нам гүмхэн байсан тус рекордсынхон энэ сарын 15-нд "TNT" төслөө албан ёсоор нээв.
Төслийн нээлтийн үеэр "ТООНОТ"-ын хамт олон Монголд анх удаа долоон шинэ дууны клипээ зэрэг цацаж үзэгчдэдээ сюрприз барилаа. Уран бүтээлчдийн өөр өөрсдийн төрөл жанраар гаргасан эдгээр уран бүтээл үзэгчдийн талархлыг хүлээжээ.
Ойн баяраа тохиолдуулан үзэгчдэдээ барих сюрприз үүгээр дуусахгүй. Рекордсын хамт олон "ТООНОТ" баримтат киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Мөн энэ зун дуучин Жэйсон анхны бие даасан цомгоо гаргаж, есдүгээр сард реппэр Тандерын бие даасан тоглолтыг зохион байгуулж, арваннэгдүгээр сард "ТООНОТ Vol4" цомог болон "ТООНОТ" таван жилийн ойн тоглолт гэсэн олон ажил төлөвлөжээ.