ЭШЛЭЛ 1
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэний дараа хэргийн материалуудтай танилцсан. Материалуудтай танилцах боломж байсангүй. Арван жилийн өмнөх зүйл учраас хэцүү. Материалтай танилцаад прокурорт зургаан удаа гомдол хүргүүлсэн.
ЭШЛЭЛ 2
Засгийн газрын хурлаар зарчмын шийдвэр гаргасан. Хэдэн км замыг ямар үнээр авах, санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар Засгийн газраас гараагүй. Иймд намайг буруутгах үндэслэл байхгүй.
ЭШЛЭЛ 3
Засгийн газрын тогтоол /Говийн зам/ засгийн газрын гишүүдийн олонхын саналаар батлагдсан. Үүнийг Төрийн өмчид худалдан авч “Эрдэнэс Монгол” ХХК-ны мэдэлд шилжүүлэн авах арга хэмжээ авах эрхийг нээж, үүрэг болгосон тогтоол. Харин хэн нэгний хууль зөрчих боломжийг нээгээгүй.
ЭШЛЭЛ 4
Тогтоолоор зээл өгөх, авах эрх нээгдээгүй. Дээрээс нь уг тогтоол “Эрдэнэс Монгол” ХХК авсан зээлээ төлөхгүй байх боломжийг энэ тогтоол олгоогүй.
ЭШЛЭЛ 5
Ерөнхий сайдыг эрх хэмжээнийх нь биш асуудлаар “Эрдэнэс Монгол” ХХК—ийн замын хураамжаас олсон орлогоороо зээлээ төлөхгүй байгаа эс үйлдэлд Засгийн газар, Ерөнхий сайд, харьяа яамны сайдыг буруутгах хуулийн үндэслэл байхгүй.
ЭШЛЭЛ 6
2022 оны Тавдугаар сарын 20-нд намайг цагаатгаад өгөөч гэх гомдлыг Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд хүргүүлсэн.
ЭШЛЭЛ 7
Харин тавдугаар сарын 31-ны өдөр Н.Алтанхуягийг нэмж яллагдагч болгож байна. Ингэж намайг Бэрэн группийн хэрэгт татан оруулсан.
ЭШЛЭЛ 8
Бондын зөвлөлөөр ороод зөвлөмж гардаг. Зөвлөмж Засгийн газрын хурлаар ордоггүй. Хариуцсан сайд нар нь асуудлаа Засгийн газрын хуралд яаж оруулдаг тэр журмаар оруулсан.
ЭШЛЭЛ 9
Засгийн газрын тогтоолыг заавал биелүүлэх хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг зүйл яригдаад байгаа. Энэ бол эрхзүйн хувьд тогтоол хуулийг давахгүй.
ЭШЛЭЛ 10
Засгийн газар дээр тогтоол гарчхаад УИХ дээр ордог юм шиг яриад байна. Харин энэ бол эсрэгээрээ. 256 дугаар тогтоол бол хуулийг хэрэгжүүлэх гэж гарсан тогтоол. Тогтоол гаргаад УИХ-аар батлуулдаг зүйл байхгүй.
ЭШЛЭЛ 11
Бодлогын зөвлөл байгуулах тухай тогтоол 172 дугаар тогтоол гарсан. Энэ зөвлөл 12 хүний бүхэлдэхүүнтэй. Үүний 9 нь бүтээн байгуулалтын сайд байгаа.
ЭШЛЭЛ 12
Нэгэнт байгуулагдсан бодлогын зөвлөл хуралдсан. Гурван удаа хуралдаж төмөрлөгийн үйлдвэрийн талаар ярилцсан. Үүнд Ерөнхий сайдын оруулсан, шалгаруулсан зүйл байдаггүй. Эхний хуралдаан 2013 оны тавдугаар сарын 18-нд болсон.
ЭШЛЭЛ 13
Гурван хуралдааны дараа Засгийн газраар оруулаад үзье. Сайд нь ажлаа хийх гээд байхад Н.Алтанхуяг саад болоод яах вэ гээд Засгийн газрын хуралдаанаар оруулсан.
ЭШЛЭЛ 14
Ингээд манай Засгийн газар долоодугаар сарын 6-ны өдөр. Бямба гарагт хурлаа хийдэг. Харин энэ асуудал бол долоодугаар сарын 9-ны хурлаар энэ асуудал орсон. Долоодугаар сарын 6-ны өдөр хэлэлцэх асуудалд ч ороогүй.
ЭШЛЭЛ 15
Бондын бодлогын зөвлөлийн зөвлөмж Засгийн газар руу ордоггүй.
ЭШЛЭЛ 16
Монгол арматурын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ганц компани нь Бэрэн групп. Бэрэн группийг буруутгаад байх шаардлага байхгүй л дээ. Юм хийх гэж оролдсон байх.
ЭШЛЭЛ 17
Бэрэн группэд 69 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн байна. Зөвлөмжийн дагуу гуравны нэгээс илүү гарч болохгүй гэсэн.
ЭШЛЭЛ 18
Яагаад энэ шүүх хуралд гэрчүүдийг оруулж ирээд яриулж болохгүй байсан юм бэ. Манай сайд нар орж ирээд маш сайн ярина шүү дээ. Мэдүүлэг дээр хүн тулгаад асуугаад байсан учир сайн хариулахгүй байсан байх.
ЭШЛЭЛ 19
Өнөөдрийг хүртэл шүүх прокурорууд Засгийн газрын тогтоолыг хууль бус гэж тогтоочхоод байгаа юм. Гэтэл Н.Батбаяр сайд бид хоёр Засгийн газрын тогтоолыг хууль бус эсэхийг хуулийн байгууллага тогтоодоггүй гэж хэлсээр байгаа.
ЭШЛЭЛ 20
Н.Алтанхуяг намайг буруутан болгохын тулд Хөгжлийн банк гэсэн үг үсэг хайж, хөгжлийн банктай холбоотой материал оллоо гэж баярласан байх. Гэсэн ч хилс хэрэг үүрүүлсэн байсан.
ЭШЛЭЛ 21
Надад үүсгэсэн хэрэг олон нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг удаа гаргасан.
ЭШЛЭЛ 22
Гэвч яллагдагч гэж улс орон даяар зарлаж, УИХ дээр танилцуулсан ерөнхий прокурор болон нийслэлийн прокурорын газар энэ хэрэгт хуулийн дагуу бус улс төрийн захилгаар хандсан учир мэдүүлэг өгөөгүй.
ЭШЛЭЛ 23
Шүүх прокурорынхон минь баримт, нотолгоотой, хэн нэгний даалгавраар биш байх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 24
Монголын нийгэм шударга болмоор байгаа юм.
Сэтгэгдэл (12)