Соёлын Яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байгаа “Дүрслэх урлагийн долоо хоног” буюу “Art week Ulaanbaatar 2023" үзэсгэлэнг тавдугаар сарын 24-31-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээнд контемпорари төрлөөр уран бүтээлээ туурвидаг үе үеийн 40 гаруй уран бүтээлч оролцож байгаагаараа онцлог юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд нийтийн хүртээл болдог байсан бол энэ жил анх удаа бие даасан хөтөлбөр болж зохион байгуулагдах гэж байна.