*************************************************************************************************************************************************************
Өнгөрсөн мягмар гарагт Нигерид АНУ-ын цуваа халдлагад өртсөний улмаас АНУ-ын консулын хоёр ажилтан, хоёр цагдаа амиа алдаж, гурван хүнийг барьцаалагдсан гэж орон нутгийн цагдаа болон АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Халдлага тус улсын зүүн өмнөд Анамбра мужид болсон байна. Мужийн цагдаагийн командлалын CNN-д мэдээлснээр халдлага үйлдэгчид "Цагдаагийн хоёр ажилтан, АНУ-ын консулын хоёр ажилтныг хөнөөж, цогцос болон машиныг нь шатаасан" гэжээ. Гэвч АНУ-ын талаас энэ мэдэгдлийг эрс эсэргүүцсэн байр суурьтай байна.
Тодруулбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Жон Кирби “Америкийн нэг ч иргэн оролцоогүй. Тиймээс АНУ-ын иргэд гэмтээгүй” гэж мэдэгдэв. Учиг нь үл тайлагдах энэхүү хэргийг орон нутгийн цагдаагийн албаныхан шалгаж байна.
Л.Сайнаа