**************************************************************************************************************************************************************
Финландын Ерөнхий сайд Санна Марин болон түүний нөхөр Маркус Райкконен нар 19 жил хамт амьдарсны эцэст сална гэж Марин лхагва гарагт Инстаграм хуудсандаа мэдэгдлээ. Тодруулбал, “Бид хамтдаа салах өргөдлөө өгсөн. Бид 19 жил хамт байсандаа болон хайртай охиндоо талархаж байна. Бид сайн найзууд, бие биедээ эелдэг, хайртай эцэг эх хэвээр байна. Бид гэр бүлээрээ, бие биетэйгээ хамт цагийг өнгөрөөх болно” гэж Марин Инстаграм хуудсандаа бичжээ.
Марин өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Финландын парламентын сонгуульд ялагдсан бөгөөд сөрөг хүчний баруун жигүүрийн Үндэсний эвслийн нам (ҮКН) ширүүн өрсөлдөөнтэй тэмцэлд ялалт байгуулснаа зарласны дараа ийм мэдэгдэл хийжээ. Тэрбээр шинэ эвслийн Засгийн газар байгуулагдах хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Тэрбээр 20 настайдаа улс төрд орж, зүүн төвийн үзэл баримтлалтай социал демократ намын эгнээнд хурдан дэвшсэн. Дараа нь тэр2019 онд 34 настайдаа албан тушаалдаа орсноор дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм. Мөн түүний өнгөрсөн онд найзуудтайгаа цэнгэн хөгжилдөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаас болж ихээхэн шүүмжлэлд өртсөн байдаг.
Л.Сайнаа