Лондонгийн эдийн засгийн сургуулийн Зан үйл судлалын профессор Паул Долан цаг агаар таагүй өдөр гэртээ амрах биш гадуур зугаалах хэрэгтэй гэдгийг хүмүүст зөвлөж байна. Тэрбээр нартай халуун өдрөөс бороо хуртай, бүрхэг өдөр хүмүүс илүү аз жаргалтай болдгийг судалгаагаар нотолжээ.
Паул профессор нарлаг, дулаахан Калифорнийн ард түмэн аз жаргалгүй байдаг гэж үзсэн юм. Хэрэв өдөр бүр нар шараад байвал хүмүүс ууртай болж эхэлдэг. Харин хуурай уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс илүү тайван байдаг гэж үзжээ.
Паул “Бидний зөв гэж бодсон зүйл огт өөрөөр эргэх явдал байдаг” хэмээн ярьсан байна. Цаг агаар хүний зан араншин цаашлаад нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэнэ.
Л.Сайнаа