Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотын нэгэн буудалд орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө гал гарсны улмаас дор хаяж зургаан хүн нас баржээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс CNN-ийн салбар Newshub-д "Надад янз бүрийн мэдээ ирсэн, би өмнө нь батлагдсан зургаа нас барсан тоог хүлээн зөвшөөрч байна. Гэвч үүнээс ч олон байх магадлалтай" гэжээ.
Гал гарсан даруй хотын гал сөнөөгчид ирж 56 хүнийг даруй нүүлгэн шилжүүлж амжжээ. Биеийн айдал тун хүнд оноштой таван хүнийг эмнэлэгт хүргэсэн боловч өөр олон хүн сураггүй алга болсон гэнэ. Эрх баригчдын мэдээлснээр тухайн буудалд 100 гаруй хүн байжээ. Алга болсон хүмүүсийг хайж байгаа ч хэрэг явдал учир битүүлэг хэвээр байна.
“Энэ бол олон хүний аминд хүрсэн хэрэг болно гэдгийг харамсалтайгаар мэдэгдэж байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон тэднийг эр зориг гарган аварч, чадаагүйг нь аврахаар оролдсон багийнхаа гишүүдэд талархая” гэж дүүргийн менежер Ник Питт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Л.Сайнаа