Тейлор Свифт өнгөрсөн бямба гаригт Филадельфи мужид болсон “ Eras Tour ” тоглолтынхоо үеэр цугласан хүмүүст тусалсан үеийн бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тарж байна. "Lincoln Financial Field"-д болсон шоуны видео бичлэгүүд дээр Свифт 2014 оны хит "Bad Blood" дуугаа тасалдуулж, олны дунд байгаа нэг хүнийг өмгөөлж буйг харуулжээ.
Бичлэгт яг юу болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд "Хөөе, боль" гэж хоёр уда хашхирч байгаа нь сонсогдоно. Тоглолтод маш их хүн цугласан бөгөөд тасалбар аваагүй хүмүүс цэнгэлдэхийн гадаа цуглаж, хайртай дуучнаа даган дуулж буй бичлэгүүд мөн олон нийтийн сүлжээнд ихээр тавигдах болжээ.
Филадельфи мужид тэрбээр гурав хоног тоглоод ирэх амралтын өдөр Массачусетсийг зорих болно. “Eras Tour” нь Свифтийн сүүлийн таван жилийн анхны аялан тоглолт бөгөөд гуравдугаар сард Аризонагийн Глендейл хотод эхэлсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)