Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо болно. Энэхүү уралдаанд БНХАУ, Израиль, Беларусь, Казахстан, Армени, Гүрж, Иран, Грек, Монгол зэрэг орны 1200 орчим дуулаач оролцоно. Оросын хөгжмийн зохиолчдын ордны тайзнаа зогсох болно. Манай улсаас 10 настай дуулаачид өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ны өдөр хойд хөршийн нийслэлийг зорилоо. Бяцхан дуулаачдын бүрэлдэхүүнд М.Есүй, С.Номин-Эрдэнэ тэргүүтэй "Эгшиглэн" хамтлагийн дуучид багтжээ.
Сэтгэгдэл (1)