Мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 2023 оны дөрөвдүгээр сард 30.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр буюу 9.9 хувиар нэмэгдсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Эдийн засагт мөнгө хэчнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байдаг. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж 39 хувиар,
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж 7.2 хувиар тус тус өссөн байна.
Ханшийн тухайд:
- Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3,496.41 төгрөг,
- Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 507.64 төгрөг,
- Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.05 төгрөг байна.