Монгол Улс, Австри улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан, Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд энэ сарын 20-нд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ.
Дэлхийн сонгодог хөгжмийн түүхэнд Австрийн хөгжмийн зохиолчид өндөр байр суурийг эзэлдэг ба тэдний томоохон төлөөллүүд болох Р.Штраус, В.А.Моцарт, Ф.И.Гайдн, Ф.Шуберт зэрэг хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийг удирдаач Б.Анар удирдан үзэгч, сонсогчдын хүртээл болгох юм байна.
Хөтөлбөр:
Р.Штраус – “Also Sprach Zarathustra” Эхлэл фанфар хөгжим
В.А.Моцарт – “Фигарогийн Хурим” дуурийн удиртгал K.492
Ф.И.Гайдн – Труба болон Симфони найрал хөгжмийн концерт /Ми бемоль мажор/
I-р анги. Allegro
Гоцлол хөгжимчин, СТА Т.Тулга
Ф.Шуберт – Симфони No.5 /Си мажор/
- Allegro
- Andante con moto
III. Menuetti: Allegro Molto
- Allegro vivace
Г.Малер - Симфони No.5 /До-диез минор /
III-р анги. Adagietto
Э.В.Корнгольд - “Kings Row” киноны үндсэн хөгжим
И.Штраус – Вальс