Португал улсад оршин суудаг Боби нэртэй хоньч нохой энэ оны хоёрдугаар сард Гиннесийн дээд амжилтын номд манай гарагийн хамгийн өндөр настай нохойгоор бүртгэгдэж байлаа. Тэгвэл тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт 31 нас хүрчээ.
Боби нь Португалийн уугуул Рафейро до Алентехо үүлдрийн хоньч нохой бөгөөд эздийнхээ хамт хөдөө тосгонд аж төрдөг. Өмнөд Португалийн Конкейрос тосгонд түүний төрсөн өдрийн баяр болж, 100 гаруй зочин оролцсон гэнэ. Түүний хөл, хараа муудсан ч бусдаар эрүүл саруул байгаа аж.
Л.Сайнаа