Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн ням гарагт болсон түүхэн чухал сонгуулийн санал хураалтын дараа засгийн эрх барьж буй хорин жилийн хугацаандаа хамгийн том сорилттой тулгараад байна.
Төрийн мэдлийн Анадолу агентлагийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад Эрдоган 50 хувиас доош, түүний гол өрсөлдөгч Кемал Киличдароглу 44 хувиас давсан санал авчээ. Тодруулбал, аль аль нь олонхийн буюу тал хувиас дээш санал авч чадахгүй бол хоёр дахь санал хураалтыг явуулах хуультай. Энэ нь Эрдоганы хувьд анхных болно. Нарийвчилбал, Төрийн мэдлийн Анадолу агентлагийн мэдээлснээр санал хураалтад оролцсон нийт саналын 97,95%-д үндэслэн Эрдоган 49,34 хувийн санал авсан бол сөрөг хүчний гол нэр дэвшигч Кемал Киличдароглу 44,99 хувийн санал авсан байна.
Сөрөг хүчний удирдагчид Анадолугийн тоо баримтыг төөрөгдүүлж байна гэж няцаасан бөгөөд Бүгд Найрамдах Ардын Намын (СӨХ) дарга Киличдароглу санал хураалтаар тэргүүлсэн гэж мэдэгджээ.
Туркийн өмнөд хэсэгт газар хөдлөлт болж 50,000 гаруй хүн амиа алдсанаас хойш гурван сарын дараа ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болов . Тэд мөн эдийн засгийн ноцтой хямралын үед ирж байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Эрдоганы засгийн газрын үед ардчилал тэр чигтээ сүйрсэн гэж шүүмжилж байгаа. Энэ нь түүнийг байр суурьнаасаа ховхрох гол шалтгаан болж болзошгүй юм.
Л.Сайнаа