Катарын нийслэл Доха хотод болж буй "Доха-2023" жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний холимог багийн барилдаанууд өнөөдөр эхэллээ. Нийт 18 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан оролцож буй тэмцээний эхний шатанд Монголын шигшээ баг Гүржийн шигшээ багтай таараад байсан юм. Барилдаан эрэгтэй -73, -90, +90 кг, эмэгтэй -57, -70, +70 кг жинд болсон юм. Харин Монголын шигшээ баг 4:2 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээс өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (5)