Худалдаа Хөгжлийн банк болон Скай Хайпермаркет ХХК хамтран Emart дэлгүүрт WeChat Pay-р төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү Монгол улсад аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор зорчин ирж буй БНХАУ болон зүүн өмнөд Азийн иргэд Emart дэлгүүрээр үйлчлүүлэхдээ WeChatPay-р төлбөр тооцоо, гүйлгээгээ хийдэг болж байна. Мөн цаашид Emartmall.mn болон Emart аппликэйшн дээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.
WeChatPay үйлчилгээ нь:
- Дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй олон улсын төлбөрийн систем
- Бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийнэ.
- Мерчант нь ПОС машин, гар утас, ухаалаг таблет, и-коммерс, кассын программ зэрэг төхөөрөмжүүдээс хүссэнээ сонгон холболт хийлгэнэ.
ХХБ-ны Мерчант байгууллагаар хамтарч, WeChat Pay-р төлбөр хүлээн авахыг хүсвэл энд дарж мэдээлэл аваарай.
Хөгжилд Хамтдаа Худалдаа Хөгжлийн Банк