Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05-р сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Худалдаа Хөгжлийн банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Ийнхүү УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, банк, санхүүгийн салбарт хэрэгжиж, амжилттай үргэлжилж байна. Системийн нөлөө бүхий арилжааны банкнууд хувьцаагаа гаргаж, олон нийтийн компани болж байгаа нь банк, санхүүгийн зах зээлийн шинэ үеийг эхлүүлж байна. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал алхам болж байгаа билээ.
Худалдаа Хөгжлийн банк нь Монголын банкны секторын шилдэг олон улсын банк бөгөөд хамгийн том байгууллагын банк. Мөн олон улсын зах зээлд бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк билээ.
Бизнесийн түншүүд, хамтрагч байгууллагууд, харилцагч Та бүхэнтэйгээ хөгжилд хамтдаа хүрцгээе.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК