БНСУ Пүрэв гарагт COVID-19 цар тахлын хязгаарлалтаа бүрэн цуцалж, энэ халдварыг ноцтой түвшингээс бууруулж, анхааруулах түвшинд аваачиж байгаагаа зарлалаа. Ингэснээр 7 хоног заавал тусгаарлах журам 5 хоногийн зөвлөмж болж буурч, мөн дотор орчинд амны хаалт зүүх шаардлагагүй болох юм байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Сөүлд болсон COVID-19-ийн хариу арга хэмжээний уулзалтын үеэр энэ тухай мэдэгдлээ. Тэрээр улс орон даяар хэвийн амьдралдаа эргэн орж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд долоон хоногийн албадан тусгаарлах хугацааг тав хоногийн зөвлөмж болгон бууруулж, эмнэлэгт хэвтэх өрөөтэй эмнэлгүүдээс бусад газарт амны хаалт хэрэглэх шаардлагыг цуцалж байна гэжээ. Мөн Шинжилгээ, эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно гэж мэдээллээ. Хязгаарлалт дэглэмээ бууруулах энэ заалтыг 6-р сараас эхлэн хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна. Энэхүү шийдвэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19-ийг дэлхийн эрүүл мэндийн ноцтой хямрал биш болж байгааг зарласнаас хэд хоногийн дараа болж байна. Үүний дараа БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын түвшинг бууруулах зөвлөмжийг мөн өгсөн гэж Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгджээ.