БНХАУ-ын Чанша хотноо зохион байгуулж буй Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо (WTCF)-ны дарга нарын дээд хэмжээний уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож байна. Энэ үеэр нийслэл Улаанбаатар хотод Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн болсон батламжийг гардууллаа.
Сэтгэгдэл (1)